Бурханы цадиг

Эрт цагт Дивангар Бурхан ертөнцөд залран байх үед найман самадиг төгс эзэмшин агаар хөлөглөн аялах хүч рид бүрдсэн Сумедха хэмээх нэгэн арш амьдарч байлаа. Тэрээр Дивангар бурхантай учран сэтгэлд нь асар их бишрэл төрж, би ч бас энэ аугаа Бурхан лугаа ариудан гэгээрэх юмсан хэмээх чин ариун хүсэл тээсээр адислал хүсэхэд, Дивангар бурхан түүний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг бүгдийг нь таалан болгоогоод, түүнд энэ цагаас хойш хязгааргүй дөрвөн галавыг, зуун мянган галавын хамт давхар элээсний эцэст чи Шүдодхан хааны агь Сидхарта нэрт нэгэн болон мэндэлж цагийг эзэлсэн их Бурханы хутагийг олох болно хэмээн адислал лүндэн буулгажээ. Яг энэ үед Сумедха арш Дивангар Бурханаар Випашяна бясалгалыг заалгасан бол тэр дороо л гэгээрэлд хүрч зовлонгоос гэтэлж чадахаар хангалттай буян паарамитай байсан юм. Гэвч тэрээр ганцаараа зовлонгоос гэтлэх бус, ертөнцөд орших хязгааргүй олон амьтныг зовлон зүдгүүрээс гэтэлгэх юмсан хэмээх Бодийн ариун сэтгэлдээ хөтлөгдөн тэр боломжийг орхижээ. Тэр цагаас хойш хязгааргүй дөрвөн галав болон зуун мянган галавын турш олон амьтанд тусыг үйлдэн төрөх, үхэх, хагацах гэх мэт хатуу ширүүнийг туулан туулсаар арван цагаан буяныг асар ихээр хураан төгс болгоод, өнөөгийн Энэтхэгийн Бодьгаяа хэмээх газар Бодь модны дор залран, бүхий л үйлийн үрээсээ салж бурханы хутгийг олон гэгээрчээ.

Випашяна бол, ертөнц дахинтай жам зохилдон орших үнэн ном, үнэнээр оршихуй билээ.



Comments

Leave a comment